Monday 28 December 2009

Thursday 24 December 2009

Wednesday 23 December 2009

Эрчим хүчээ хэмнэн ухаалаг хэрэглэнэ гэдэг 21 -р зуунд амьдарч буй хүн бүрийн ариун үүрэг

Tuesday 15 December 2009

Төслийн үйл ажиллагааны товч танилцуулга



Байгаль хамгаалах тухай хүн бүхэн ярьдаг ч чухам хамгаалах дээрээ тулахаараа юу хийхээ мэддэггүй хүн олон байдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хамшгийг арилгахын тулд бид эрчим хүчээ хэмнэж, түүнийг үйлдвэрлэн гаргах явцад ялгарч буй хорт бодисын хэмжээг багасгах хэрэгтэй юм.

Одоо ажиллаж байгаа ДЦС-ууд 5 жилийн дараагаас цахилгаан дулааны хэрэглээг хангаж чадахгүйд хүрэх, нүүрс, цахилгааны үнийг төр засгаас барьж байгаагаас эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд хуучин тоноглолоо шинэчлэж чадахгүй, санхүүгийн хямралд орж байгаа нь аваар саатлын хэмжээг ихэсгэхэд нөлөөлж байна. Мөн захын хорооллын хэрэглэгчдийг техникийн шаардлага хангахгүй чанар муутай эрчим хүчээр хангаж байгаа зэрэг яах аргагүй тулгамдаж буй томоохон асуудлууд ар араасаа урган гарч хүн бүрийн санааг зовоож байна. Энэ бүх асуудлаас гарахад ард иргэд бидний хийж чадах хамгийн энгийн хялбархан арга зам бол хэрэглэж буй цахилгаан эрчим хүчийг зөв зохистой, ухаалаг зарцуулах явдал юм. Бидний хэмнэх эрчим хүч эхлээд өчүүхэн бага зүйл мэт санагдах боловч дуслаас далай гэдэгчлэн хэсэг хугацааны дараа асар их хэмжээтэй болдог гэдгийг санах хэрэгтэй.

Зориг сангийн “Залуу Лидер” хөтөлбөрийн “Синержи” багаас эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах энгийн аргыг хэрэглэгчдэд хүргэх, амьдралдаа хэрэгжүүлэх дадлыг хэвшүүлэх зорилгоор “Ахуйн хэрэглээний эрчим хүчний хэмнэлт” төслийг Улаанбаатар хотын СБД-ийн 7 хороолол, 10 хорооны 26-р байрны 35 айл өрхүүдэд 2010 оны 01 сарын 10-ны өдрөөс 2010 оны 04 сарын 10-г хүртэл хугацаанд хэрэгжүүлэхэд төлөвлөөд байна.

Төслийн хүрээнд 26-р байрны айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээний судалгааг авч, улайсдаг чийдэнг эрчим хүчний хэмнэлттэй сүүн гэрлээр үнэгүй солих, 2 тарифт тоолуурыг хөнгөлөлттэй үнээр олгох зэрэг ажлыг хийхээс гадна 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгаан эрчим хүчийг зөв зохистой, ухаалаг зарцуулж хамгийн их хэмнэсэн хэрэглэгчдэд урамшуулал олгоно.

Synergy Team