Friday 16 April 2010

Эх дэлхийн цагт нэгдлээ

2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20.30-21.30 хооронд нэг цагийн хугацаанд гэрлээ унтраах “Эх дэлхийн цаг” дэлхий нийтийн санаачилгад Улаанбаатар хот энэ жилээс нэгдэн орлоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангаас хүн бүхэн, байгууллага бүхэн энэхүү үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалахаас гадна Сүхбаатарын талбайд лаатай үдэшийг зохион байгуулсан юм.

Бид Эх дэлхийн цагийг дэмжиж буй олон сая хүмүүсийн нэг хэсэг болж хариуцлагаа ухамсарлаж, ногоон дэлхийн төлөө нэгдэцгээлээ. Эх дэлхийн байгалийг хадгалан үлдээх үйл хэрэгт хүн бүрийн хүчин зүтгэл чухал учир хэрхэн хамгаалах талаар бодоцгооё, ашиглаагүй үедээ гэрлээ унтраацгаая, эрчим хүчний хэмнэлттэй гэрэл, цахилгаан хэрэгслийг худалдан авч хэрэглэн эрчим хүчээ хэмнэцгээе, эх дэлхийгээ хамгаалахын тулд өөрийн чадах зүйлээ өчүүхэн гэж гололгүй хийж эхэлцгээе!

Friday 19 March 2010

Төсөл хэрэгжсэнээр “Шангрила-УБ”ХХК-ийн эрчим хүчний хэрэглээ 45%-аар буурлаа.

Төслийн багийнхан Central tower-т байрлах “Шангрила-УБ”ХХК-ийн ажлын байранд эрчим хүчний хэмнэлтийн төслийг өнгөрсөн оны 12 сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тухайн компаний эрчим хүчний хэрэглээ байнгын өсөлттэй байсан бөгөөд бид нар эрчим хүчний хэрэглээнд нь судалгаа хийж ЭХ хэрэглээний бүтцийг нь гаргасны үндсэн дээр тухайн байгууллагын ажилчдад мэдээлэл өгч, нөлөөллийн ажил хийж төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
Төсөл хэрэгжиж эхэлснээр 2010 оны 01-р сарын хэрэглээ урд сартай харьцуулахад 45 хувиар буурсан нь альваа байгууллагын албан хаагчид эрчим хүчээ хэмнэх санал санаачлага гаргаж цахилгаан хэрэгслийг сул ажиллуулахыг хязгаарлаж чадвал хэмнэлт гаргах боломжтой гэдгийг харуулсан юм.
Бидний хүсэлтийг хүлээн авч хамтарч ажиллаж буй “Шангрила-УБ”ХХК-ийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлье.

Thursday 18 March 2010

Оюутнуудад “Эрчим хүчний хэмнэлт” сэдвээр илтгэл тавилаа.

Төслийн удирдагч С.Пүрэвдаш ШУТИС-ийн ЭХИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний ангийн оюутнуудад “Ахуйн хэрэглээний эрчим хүчний хэмнэлт” сэдвээр 3-р сарын 10-ны өдөр илтгэл тавиж мэдээлэл өглөө.
Эрчим хүчний хэмнэлт нь оюутнуудын хувьд шинэ сэдэв байсан бөгөөд хэмнэлтийн ач холбогдол, эрчим хүч хэмнэх энгийн аргуудыг танилцуулж санал бодлоо солилцсон уулзалт болж өнгөрлөө.
Оюутнууд олон улсын туршлага, ололт амжилт, улайсдаг гэрлийг хэмнэлттэй гэрэлтэй харьцуулсан тооцооны үр дүн, мөн бидний хэрэгжүүлж буй төслийн талаар ихээхэн онцолж асууж байсан юм. Уулзалтын төгсгөлд өөрсдийн бэлдсэн зөвлөмж, стикерээ тарааж WWF-аас зохион байгуулж буй "Эх дэлхийн цаг" арга хэмжээнд хамтарч оролцохоор болов.
Энэ уулзалтыг зохион байгуулахад тусалсан ЭХИС-ийн СЭХ-ний багш Батжаргалд талархал илэрхийлье.

Айл өрхүүдийн улайсдаг гэрлийг эрчим хүчний хэмнэлттэй гэрлээр солилоо.

  • “Ахуйн хэрэглээний эð÷èì õ¿÷íèé õýìíýëò” төслийн багийнхан 3-р сарын 05-ны өдөр СБД-ийн 10 хороо, 7 хороолол, 26 тоот байшингийн 35 айë ºðõүүдийн улайсдаг гэрлийг /100 Вт/ 85 хувийн эрчим хүчний хэмнэлттэй гэрлээр /15 Вт/ солиж, амьдралдаа хэрэгжүүлэх дадлыг хэвшүүлэх зорилгоор эрчим хүч хэмнэх зөвлөмж, стикер тарааж хэмнэлтийн ач холбогдлын талаарх мэдээлэл хүргэлээ.
  • Мөн төслийн үйл ажиллагааг 03-р сарын 08-ны өдрийн 18:30 цагт МҮОНТ-ийн “Нийгэм, эдийн засаг теле сэтгүүл” нэвтрүүлгээр олон нийтэд хүргэж сурталчиллаа. Ирэх сараас дээрх айл өрхүүдийн цахилгаан хэрэглээ буурч төслийн үр дүн амжилттай гарч эхэлснээр зөвхөн айл өрхүүдийн мөнгөнд хэмнэлттэйгээс гадна, байгаль орчны бохирдлыг багасгаж, эрүүл мэндээ хамгаалж, өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
    Энэ энгийн мөртлөө ухаалаг дадал гэр бүлийн гишүүдээр дамжин нийтийн дунд тархаж, гарах үр дүн нь хэмжээлшгүй их юм.

Төслийн товч танилцуулга

Çîðèã ñàíãèéí “Çàëóó Ëèäåð-7” õºòºëáºðèéí “Синержи” áàã ýð÷èì õ¿÷èéã ¿ð àøèãòàé, õýìíýëòòýé çàðöóóëàõ ýíãèéí àðãûã õýðýãëýã÷äýä õ¿ðãýõ, àìüäðàëäàà õýðýãæ¿¿ëýõ äàäëûã õýâø¿¿ëýõ çîðèëãîîð “Ахуйн хэрэглээний эð÷èì õ¿÷íèé õýìíýëò” òºñëèéã Óлаанбаатар õîòын СБД-ийн 10 хороо, 7 хороолол, 26 тоот байшингийн 35 айë ºðõ, Central tower оффисын барилга гэсэн 2 обьектэд 2010 оны 1-р сарын 10-ны өдрөөс 5-р сарын 10-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
Энэ хугацаанд цахилгаан эрчим хүч õýðýãëýã÷èäýä çîðèóëñàí эрчим хүч хэмнэх зөвлөмж òàðààõ, âåá õóóäñààð äàìæóóëàí ìýäýýëýë ò¿ãýýõ, îëîí íèéòèéí õýëýëö¿¿ëýã õèéõ, óóëçàëò, ñóðãàëò, олон нийтэд чиглэсэн íºëººëëèéí àæèëуудыг хийж байна. ̺í òºð çàõèðãààíû áàéãóóëëàãà, àæ àõóéí íýãæ êîìïàíèóä, îëîí óëñûí áàéãóóëëàãà, òºðèéí áóñ áàéãóóëëàãà, õóâü õ¿ì¿¿ñò ¿éë àæèëëàãààíä íýãäýõ, õóâü íýìðýý îðóóëàõûã ñàíàë áîëãîж байна.
Бèäíèé ñîíãîñîí àéë ºðõ á¿ð õýìíýëòèéí òàëààð îëîí òàëûí ìýäëýã, ìýäýýëýëòýé áîëñíîîð ýð÷èì õ¿÷íèé ¿ð àøèãòàé õýðýãëýý íýìýãäýх, цахилгааны мөнгөө хэмнэх, байгаль орчноо хамгаалахад зэрэг олон талын ач холбогдолтойгоос ãàäíà öààøèä íèéãìèéí áóñàä ñàëáàðûã õàìàð÷ ãàðàõ ¿ð ä¿í íü èë¿¿ öàð õ¿ðýýã õàìðàõ áîëíî ãýäýãò èòãýæ áàéíà.
Ýíý òºñëèéã õýðýãæ¿¿ëýõ áàãèéí ãèø¿¿ä íü íèéãìèéí ººð ººð èíñòèòóòèä àæèëëàäàã. Áèçíåñ, ýð÷èì õ¿÷, ïðîãðàì õàíãàìæ, ìàðêåòèíã ìåíåæìåíò, íèéãýì, õóóëü ç¿éí çýðýã õóâèéí áîëîí îëîí óëñûí áàéãóóëëàãàä àæèëëàæ áàéãàà, èäýâõ ñàíàà÷èëãàòàé, íèéãìèéí ñàéí ñàéõíû òºëºº ººðñäèéí õóâü íýìðèéã îðóóëàõ õ¿ñýë ýðìýëçýë ä¿¿ðýí çàëóóñ þì.


Monday 15 March 2010

Дэлхий даяар энэ сарын 27-нд гэрлээ унтраана


Гуравдугаар сарын 27-ны 20:30 цагт дэлхийн 1100 гаруй хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Газрын цаг” гэсэн аянд нэгдэхээр болов. Одоогоор тухайн цаг минутад гэрлээ унтраахаар 102 улс орны, 1100 гаруй хот, дэлхийд нэртэй 75 байгууламж мэдэгдээд байгаа аж.

2007 онд Сидней хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэхүү аянд анх удаа зохион байгуулагдаж хоёр сая хүн , 2008 онд 50 сая хүн гэрлээ унтрааж энэхүү аянд оролцжээ

Sunday 14 March 2010

Эх дэлхийн цаг-2010


2010 оны 3 сарын 27-ны Бямба гараг, 20.30-21.30 цагийн хооронд Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ. Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Иймд энэ оны 3-р сарын 27-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан эрчим хүчийг хэмнэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд таны оруулж буй хувь нэмэр юм. Хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.Дэлхийн алдартай газрууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Энэхүү мэдээг уншиж буй иргэн Та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эв нэгдлээ илэрхийлж ГЭРЛЭЭ ганцхан цагийн турш УНТРААГААРАЙ. Боломжтой бол энэ өдөр Сүхбаатарын талбай дээр болох арга хэмжээнд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамрагдаж бидэнтэй дуу хоолойгоо нэгтгээрэй!

Thursday 11 March 2010

Эх дэлхийгээ аврахад тус нэмэр болохын хажуугаар өөрийн мөнгөө хэмнэхэд тань түлхэц болох мэдээллийг доорх вэб хуудаснаас авна уу.

Австрали
www.energysmart.com.au
Та гэрийнхээ болон албаныхаа цахилгаан эрчим хүчийг ухаалгаар зарцуулахад тань туслах зөвлөгөө мэдээллүүд.
www.energystar.gov.au
Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан тоног төхөөрөмжийн олон улсын стандартууд.
www.travelsmart.gov.au
Өөрийн аялал жуулчлалын зан үйлээ өөрчилсөнөөр нүүрс хүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулах боломж.
www.climatefriendly.com
Нисэх онгоц, авто машинаар аялахдаа хүлэмжийн хийг хэрхэн бууруулж болох талаарх зөвлөгөөнүүд.

Австри
www.wwf.at
ДБХС болон Австрийн байгаль орчны яам хамтран эрчим хүчний зохистой хэрэглээг өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 10 шилдэг вэбсайтыг бий болгохоор хамтран ажиллаж байна.

Канад
www.thegoodlife.wwf.ca
Өөрсдийнхөө амьдралын хэвшилд энгийн боловч ихээхэн ач холбогдолтой өөрчлөлт хийхийг хүсэгч хэн бүхэнд зориулсан онлайн зөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, экологийн ул мөрөө бууруулах боломжийг тань хангаж өгнө.
www.davidsuzuki.org/Climate_Change/BC/Action.asp
Өдөр тутмын амьдралдаа энгийн өөрчлөлтүүдийг хийснээр уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулж болно. Хамтдаа бид эрс өөрчлөлтийг хийж чадна.
www.ecoaction.gc.ca
Канадын засгийн газрын энэхүү вэб сайт нь өөрийн тань буруутай үйлдлээс хамааран ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулахын тулд таны авах ёстой арга хэмжээг багтаасан. Хэрхэн эрчим хүч, ус бага ашиглан, хог хаягдлын хэмжээг бууруулах вэ? Хариултаа эндээс олоорой.

Франц
www.wwf.fr/planete/commande/index.php
ДБХС-гийн Франц дахь хөтөлбөрийн газраас эрхлэн гаргасан “PlanetAttitude” хэмээх гарын авлага нь өдөр тутмын амьдралаа “ногоон болгох” арга замуудыг зааж өгнө.

Герман
www.spargreate.de
Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслүүдийн талаарх бүрэн хэмжээний мэдээлэл. Таны хэрэгцээнд тохирсон хамгийн шилдэг арга замуудыг мэдэж авцгаана уу.
www.ews-schonau.de/Download
Эрчим хүчийг хэрхэн хэмнэж, өрх гэртээ хэрхэн хэмнэлттэй байх талаарх бүрэн хэмжээний зөвлөгөө, арга замууд болон шинэ санааг эндээс олоорой.

Энэтхэг
www.geda.org.in/e_conserve/ec_ov_tds.htm
www.vygianprasur.gov.in/comcom/feature70.htm
www.vygianprasur.gov.in/comcom/feature70a.htm
Тогтвортой амьжиргааг хангахуйц шинэлэг санаагаар дүүрэн вэбсайтууд.

Индонези
www.wwf.or.id/powerswitch
Хэмнэлтийн талаарх зөвлөгөөнүүд.

Польш
www.oszszedjaz-energie.pl
Эрчим хүчийг хэмнэж, үр дүнтэйгээр ашиглах талаарх мэдээлэл.

Испани
www.ideas.es
Ажил, гэрийн нөхцөлд эрчим хүч хэмнэх, аялал жуулчлалаа тогтвортой болгох аргууд.

Швед
The Swedish Consumer Agency -
www.energie.konsumentverker.se
Шведийн олон нийт, хэрэглэгчдэд зориулсан вэбсайт. Танай гэр бүлийн эрчим хүчний системийн үнэ ханш болон байгаль орчинд үзүүлэх нөлөө.
The Swedish Energy Agency -
www.energiemyndigheten.se
Эрчим хүчний хэмнэлтийн талаарх зөвлөгөө бүхий вэбсайт.

Швейцари
Switzerland consumer site -
www.topten.ch

Их Британи
Energy Saving Trust -
www.energysavingtrust.org.uk
Их Британийн иргэдэд зориулсан тогтвортой амьжиргааны зөвлөгөөнүүд.
Ecotricity -
www.ecotricity.com/about/energyefficiency.html
Эрчим хүч, мөнгөө хэмнэх зорилго бүхий Их Британийн иргэдэд зориулсан вэбсайт.

АНУ
The Alliance to Save Energy -
www.ase.org/section/_audience/consumers/
Эрчим хүчний зохистой хэрэглээгээр дамжуулан мөнгөө хэмнэж, тав тухаа нэмэгдүүлж, бохирдлыг багасгахад шаардлагтай бүх төрлийн мэдээлэл.
WWF-US’s consumer guide -
www.biodiversity911.org/climate_change/climate_change_action/html
Автомашины хэрэглээний талаарх вебсайт. Хэмнэлттэй байх 31 хялбархан аргыг татан авч үзээрэй.
WWF-US’s efficiency tips -
www.worldwildlife.org/consumer/sgw.cfm
АНУ-ын ард иргэдэд зориулсан 10 гол зөвлөгөө.

Япон The Energy Conservation Center - www.eccj.or.jp Эрчим хүчний хэмнэлтийн талаарх төрийн бодлого, засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад мэдээлэл.

Monday 1 March 2010

Aжлын байрны эрчим хүчний хэмнэлт


Sunday 28 February 2010

Easy ways to save environment!


Байгалаа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй


1. Цахилгаан бага зарцуулдаг сүүн шил хэрэглэх
Энэ нь үнэхээр ухаалаг хэрэглээ. Сүүн шил нь цахилгаан бага зарцуулдаг төдийгүй гэрэлтүүлэг сайтай, удаан хугацаанд хэрэглэгддэг давуу талтай.

2. Шүдээ угаахдаа усаа хэмнэе
Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд боддоо. Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна. Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно. Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих. Ингээд л асуудал шийдэгдчихнэ.

3. Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэцгээе
Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг бас шинэ үеийн хүний амьдралын хэв маяг.


4. Голд машин болон хивс угаахгүй байх
Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн харахад ч эвгүй байдаг шүү дээ.

5. Буудалласан газраа цэвэрлэх
Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал. Хогоо сайхан цэвэрлээд яваарай.

6. Ойд гал гаргахгүй байх
Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.

7. Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө хийж байгаа ажлыг харгалзан үзэх
Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй. Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.

8. Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх
Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно. Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.

9. Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх
Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг. Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.

10. Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах
Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна. Энэ мөчөөс эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай. Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг. Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.

11. Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё
Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна. Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.

12. Жорлонгийн ус гоожоод байвал хурдан засья
Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг. Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.

13. Хотын захиргаанд саналаа хэлээрэй
Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа. Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй. Дээр нь тоос шороо, хог новшиндоо дарагдчихсан. Ийм замыг туулж буй гутал хөөрхий. Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх. Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун. Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.

14. Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх
Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг ажээ. Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.

15. Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе
Та дулаан сайн хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр. Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй. Энэ нь хорт утааг багасгана, өрхийн эдийн засагт ч хэмнэлттэй.

16. Хаалга цонхоо дулаалаарай
Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа 20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна. Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно.

17. Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй
Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм.

18. Гудамжинд бие засахгүй байх
Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн èхээр гутаан доромжилж байгааг ойлгоорой. Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна. Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.

19. Гудамжинд шүлсээ хаяхгүй байх
Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш муухай харагдаж байгаа биз. Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй. Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна. Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй.

20. Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах
Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз. Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна. Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ унтраачих!

21. Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх
Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан байдаггүй. Та тохируулан хэрэглээрэй.

22. Усны цорго чинь цоорсон бол солих
Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна. Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.

23. Мод тарьцгаая
Орчноо тохижуулан мод тарих ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод, бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.

24. Хогоо ил задгай хаяхгүй байх
Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.

5. Нөхөдтэйгөө хамт явах
Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт машинаар явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс нэг машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм.

26. Угаадсаа гудамжинд битгий асгаарай
Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна. Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.

27. Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья
Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

28. Түлшний хэмнэлттэй машин худалдан авах
Түлш хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн бага оврын, шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэцгээе.

29. Хадаг
Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ? Надад бол тааламжтай санагддаггүй. Учир юу гэвэл ёс төртэй, бидний хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ. ХАДАГ. Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи. Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.

30. Овоог хогийн цэг болгохоо больё
Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт. Та сүсэг бишрэлээ шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай. Та залбирч мөргөснөөсөө ч илүү их буян үйлдэх болно.

31. Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё
Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй.

32. Алхаж явах аминд тустай
Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.

33. Машины тосыг хөрсөнд бүү шингээ
Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр амьсгалан хордох аюултай.

34. Салхин сэнс, нарны зай ашиглая
Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөнд хэмнэлттэй ажээ.

35. Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё
Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь.

36. Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчье
Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл. Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.

37. Шүршүүрт түргэн орох
Хэрвээ та шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно. Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.

38. Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх
Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө. Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд хог болох нь харамсалтай.

39. Өнөөдөр хэвлэхгүй байвал
“Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ. Түүнийг өөрийн компьютерт хадгал. Цаасан дээр бичсэнээс компьютераасаа уншвал ямар байна? Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр. Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай. Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно.

40. Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ унтраая
Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм. Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай.

41. Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй
Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.

42. Дугуйгаа хийлэх
Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай. Үүнд хэдхэн л минут зарцуулагдана. Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх боломжтой. Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.

43. Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх
Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг холбоодтой нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно. Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.

44. Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох
Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна гэдэгт итгэж болно.

45. Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах
Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог. Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.

46. Хог дахин боловсруулах төв нээх
Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно.

47. Салаа замаа багасгацгаая
Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна. Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг. Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.

48. Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх
Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ. Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин бохирдох өрөг нөлөөтэй. Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.

49. Модон жорлонгоо сайжруулья
Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ. Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас Эко жорлон болгож болно. Энэ тухай судлаарай. Эко жорлон хийдэг Германы Техникийн Хамтын Ажиллагааны төсөл байдаг юм байна лээ.

50. Таны санаачлага.
Байгалиа хамгаалж амьдарч буй орчноо сайхан болгоход таны бодож байгаа санал юу вэ, юу хийж болмоор байна. Та бүхэн өөрийн саналаа бичээрэй.

Магсар Базаррагчаа

Friday 26 February 2010

Бяцхан эко

Байгаль орчин бохирдлоо, дэлхийн дулаарал болж байна л гэнэ. Антарктидад цасан уул хайлж, Улаанбаатар хот утаанд баригдлаа гэх юм. Экологи буюу байгаль хамгаалах талаар бид юу хийж байна вэ? Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээ сэлтийг харахад аль нэг яам, газрын дарга нарын хийх ажил юм шиг сонсогдоод байгаль хамгаалах тухай асуудал биднээс ихээ хол, тэнгэрээс дээгүүр эд юм даа гэсэн бодол төрнө. Тэгвэл дэлхий даяар бяцхан эко нэр томъёо гараад байгааг та мэдэх үү? Бяцхан эко гэдэг бол танаас эхлээд, жирийн иргэд бид өдөр тутмын амьдралдаа байгаль орчныг хамгаалахад юу хийж чадахыг зааж өгнө гэсэн үг юм. Гэрийн эзэгтэй та хоолоо хийж суухдаа, оюутан залуу та гудамжаар алхаж явахдаа л эх дэлхийгээ хамгаалах их үйлст хувь нэмэр оруулж чадна. Энэ талаар гадаад орнууд юу хийж байгаа талаар сонирхъё.

Эко урамшуулал

Япон орон байгалийн баялаг бага тул эрчим хүч хэмнэх асуудалд хамгийн их анхаарал тавьдаг. Улс орныхоо нийт эрчим хүчний 18 хувийг нь өөрийн хүчээр үйлдвэрлэдэг юм байна. Нефтиэс гарган авдаг энерги 49 хувь бөгөөд түүнийхээ 89 хувийг 2000 км хол Арабын орнуудаас 20 өдөр тээвэрлэж байж авчирдаг гэнэ. Мөн их хурал, засгийн газрын гишүүд нь костюм өмсөж, зангиа зүүхээ болих шийдвэр гаргасан. Энэ нь зуны цагт халуун дулаан ялгаруулахгүй байх сайн талтай аж.
Японы засгийн газраас байгаль орчныг хамгаалах шинэ технологи нэвтрүүлсэн үйлдвэр, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор Эко-оноо урамшууллын систем нэвтрүүлсэн билээ. Цахилгаан хэмнэдэг, агаарын бохирдол гаргадаггүй шинэ бараа худалдаж авсан иргэдэд эко урамшууллын оноо бас өгч байгаа юм. Нэг оноо нь нэг иен. Барааны төрлөөс хамаарч агааржуулагч 6000-9000, хөргөгч 3000-10000, зурагт 6000-36000 оноо байна. Хэрэв та авсан бараагаа хуучрахаар нь хог дээр гаргаад хаячихалгүй, үйлдвэр, дэлгүүрт нь буцаан тушааваас нэмэлт 3000 оноо авах болно. Эко оноогоо цуглуулаад та бараа худалдан авч болох бөгөөд мөнгөө цахим хэлбэрээр болон бэлнээр авч ч болно. Дэлгүүрт оронгуут бараан дээр тухай бүтээгдэхүүний эко үнэлгээг таван одны системээр тэмдэглэсэн байдаг.

Таны чадах “ Бяцхан эко”

- Үнэхээр л хэрэгтэй нэвтрүүлэг биш бол телевиз байнга үзэх нь таны нүдны хараанд болон байгаль орчинд хортой гэвэл та гайхаж магад. “Эн Эйч Кэй” телевизийн судалгаагаар телевиз нь асаалттай л биш бол тайван амарч чаддаггүй хүний тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс зарим үед телевизээ унтрааж радио сонсож сонин уншицгааж ягаад болохгүй гэж. Удирдлагаар унтраагаад зогсохгүй хананы залгуураас салгах хэрэгтэй. Дундаж айлын тогны мөнгөний 7.3 хувийг цахилгаан бараагаа хананы залгуураас салгаагүй үеийн тог эзэлдэг гэсэн тооцоо бий. Мөнгөнд шилжүүлбэл жилд 6800 иен болох ба жилд 171кг CO2 ялгаруулдаг байна. 32 инчийн телевизийг нэг цаг үзэхэд гарах энерги 50 дугуйг тасралтгүй давхиулсантай тэнцэнэ. Тус тусдаа биш, нэг өрөөнд гэр бүлээрээ хамт байх нь тогны мөнгөнд ч хэмнэлттэй. Илүү энерги ч гарахгүй.
- Өвөл салхи оруулахгүйгээр цонхоо сайн дулаалж, хөшгөө хаах хэрэгтэй. Ингэснээр тень залгаж давхар тог үрэхгүй сайн талтай.
- Халуун өдөр сэнс ажиллуулахаа больж, дэвүүр хэрэглэх. Цонхон дор, тагтан дээрээ ус асгаж сэрүүцэн, цахилгаанаа хэмнэж болно.
- Хэрэггүй үед дэлгүүрээс гялгар уут авахгүй байх. Даавуун тороо бариад дэлгүүр явах хэрэгтэй. Ингэснээр та хөрсөнд шингэдэггүй хог хаягдлаас бага боловч ангижрана.
- Цахилгаан бараанаас аль болох шинэ технологитойг нь сонгох.
- Японд жилд 100 тонн хувцас хаядаг гэсэн тооцоо бий. Нэг хүн жилд есөн кг хувцас хаядаг байна. Хаягдал хувцаснаас 5-10 хувь нь дахин ашиглагдаж, бусад нь шатаагддаг. Хуучин хувцаснаас Азид 45 хувийг нь гаргадаг. Үйлдвэрийн хо тоос арчих алчуур хийхэд 20, бээлий зэргийг хийхэд 20 хувь нь зарцуулагдаж, үлдсэн 20 хувь нь зүгээр л хаягддаг. Байн байн шинэ хувцас авах нь ч бас байгальд хортой. Моод загвар хөөлгүй, өөртөө таарсан хувцас худалдан авах, оймс цоороход нөхөөд өмсөх, хувцас угаахдаа толбо, тосыг нь арилгасны дараа угаах нь байгальд тустай.
- Ижилхэн машинаар 120 км давхиад нэг нь гэрэл дохио дээр хөдөлгүүрээ унтраадаг байлаа гэж үзье. Унтраасан нь 800сс бензин хэмнэдэг. Та 10 минут хөдөлгүүрээ унтраахгүй байлаа гэж бодоход суудлын тэрэг 140сс, ачааны тэрэг 300сс түлш үргүй зардаг.
- Машиндаа хэрэггүй ачаа ачихгүй байх нь чухал. 10 кг ачаа ачихад 20сс түлш илүү зарна. Машин барихдаа гэнэт тоормослох, хурдлах зэрэг нь илүү утаа ялгаруулдаг ажээ. Тиймээс аль болох машин унахгүй, нийтийн унаа, дугуйгаар зорчих хэрэгтэй гэнэ.
- Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 3 хувийг хэрэглээний ус эзэлдэг. Үүнийх нь ихэнх нь цас мөс хэлбэртэй бөгөөд ундны ус бол 0.8 хувь. Дэлхийн усны хэрэглээ хүн амын өсөлтөөс ч хурдацтай байгаа юм. Крантнаас нэг секундэд 200сс ус гоождог. Таван секундэд нэг литр ус үргүй зарна гэсэн үг. Нүүр гар, шүдээ угаахдаа усаа тэр чигээр нь гоожуулж байна уу, та. Крантаа нэг минут онгойлгоод орхиход 12 литр ус урсдаг.
- Усанд орсон үлдэгдэл усаар угаалга хийх, жорлонд хэрэглэж хэвших нь зүйтэй. Та аяга таваг угаахдаа хэдэн минут зарцуулдаг вэ? Усаа хаахгүй бол нэг минутад 12 литр ус гоождог. 10 минут гэж үзвэл 120 литр хэрэглэнэ. Тэгвэл саванд ус хийгээд угаавал 20 усаар элбэг дөнгөдөг байна.
- Шил, лаазыг тушаах хэрэгтэй. Пивоны шил найман жилийн турш 20 удаа ашиглагдах ёстой байдаг гэнэ.
- Болж өгвөл лифт хэрэглэхгүй байвал эрүүл мэндэд сайнаас гадна илүүдэл цахилгаан үрэхгүй.
- Эрт босч эрт унтах нь илүүдэл энерги зарахгүй сайн талтай аж.
- Хөргөгч тодорхой хэмжээний халууныг гадагш нь гаргаж байдаг. Хөргөгчинд хүрэхэд бага зэрэг халуун байдаг биз дээ. Хананд шахаад тавьчихвал илүүдэл инерги ялгаруулахгүй. Хөргөгчний ар талыг хананаас 10 см хүрэхгүй зайтай тавихад 15 хувь, хоёр см бол 20, дээр нь юм тавьсан бол 10 хувь илүү энерги зарлагаддаг байна. Өдөрт 24 цаг, 365 хоног тасралтгүй ажилладаг тул нарны гэрэлт тусахгүй газар, халаалтын паарнаас хол байлгах хэрэгтэй. Хөргөгчин дотор хөшиг хийх нь хүйтнийг нь алдахгүй байх тустай. Хөргөгчөө байнга онгойлголгүй, халуун юм хийхгүй байвал хөргөх чадлыг нь нэмэгдүүлнэ. Хэт их юм хийвээс илүү инерги зарцуулдаг.
- Хэрэгтэй үедээ, хэрэгтэй хэмжээгээрээ ус буцалгаж бай.
- Сар бүрийн цахилгаан, усны төлбөрөө өмнөх сартайгаа харьцуулан үз.
- Төмс, ногооны хальсыг цэцэг, жимсний бордоонд ашиглаж болно.
- Хоолны савны ёроолын усыг сайн арчсан хойноо плиткан дээрээ тавиарай.
- Хоолоо дуустал нь идэж байх нь ч эх дэлхийд тус болдог байна.



Эх сурвалж: Өнөөдөр сонин.

Хятад улсын эрчим хүч хэмнэж, нүүрсхүчлийн хий гаргахыг багасгах ажил амжилттай хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар эрчим хүч хэмнэж нүүрсхүчлийн хий гаргахыг багасгахыг ажлынхаа чухал тал болгож байна. Ялангуяа 2007 он гарснаас хойш Хятад улс эрчим хүч хэмнэж нүүрсхүчлийн хий гаргахыг багасгах талаар бодлого арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн байна. Сүүлийн хэдэн жил хүчин чармайлт гаргаж ажилласнаар Хятад улс энэ талаар тодорхой амжилт гаргасан байна.
Төвлөрсөн төсвөөс үлэмж их нөхөн олговор олгож нийгэм нийтэд өндөр үр ашигтай эрчим хүч хэмнэдэг 100 гаруй сая гэрлийн хэрэгсэл түгээн дэлгэрүүлэв. Энэ оны 6-р сарын 1-нээс орон даяар хэт нимгэн гялгар уут үйлдлвэрлэх, борлуулахыг хориглоно. Жилийн эцэс оны эхээр, Хятадын засгийн газраас эрчим хүчний нөөц баялгийг хэмнэх, бохир бодис гаргахыг багаснах, экологийн боловсон байдал байгуулахын тул шинэ арга хэмжээнүүд авсан байна.
Хятад улс эрчим хүч хэмнэж нүүрсхүчлийн хий гаргахыг багасгах талын ажлыг сайн хийхийг эрчим хүч их зарцуулдаг, бохир бодис их гаргадаг аж ахуйн нэгжүүдэд шаардаж байна. Хятадын зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазын Шэнь Янгийн өндөр хүчдэлийн цахилгаан хувьсгуурын хэрэгслийн корпорацийн хязгаарлагдмал хариуцлагатай помкани нь нөөц баялгийг хэмнэж, эрчим хүчний зарцуулгыг багасгахаар дамжуулан тогтвортой хөгжсөн байна. тус компанийн эрчим хүч удирдах талын хариуцлагатан Чжан Ли ань хэлэхдээ: Сүүлийн жил Шэнь Янгийн өндөр хүчдлийн цахилгаан хувьсгуурын хэрэгслийн корпорацийн хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдвэрлэлийн явцдаа гурван талын ажил хийсэн байна.
Тухайлбал: 1. үйлдвэрлэх явцад эрчим хүчний зарцуулгыг хамгийн их хэжээнд хүртэл багасгах. 2. бүтээгдэхүүний материалын зарцуулгыг хамгийн их хэмжээнд хүртэл багасгах. 3. цахилгаан дамжуулах шугамын эрчим хүчний зарцуулгыг хамгийн их хэмжээнд хүртэл багасгах эдгээр болно. Шинийг үүдэж, бүтээгдэхүүний зэрэглэлийг дээшлүүлж, техникийн хэмжээг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зарцуулгыг үр ашигтай багасгана гэжээ. Эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах ажлын чухал агуулгын нэг бол Хятад улс орчил эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, орчил эдийн засгийн үнэлгээний үзүүлэлтийн систем байгуулж, орчил эдийн засгийн туршилтын анхны цэг байгуулсан үндсэн дээр хоёр дахь бүлэг туршилтын цэг ажиллуулж эхэлсэн байна. Хятадын зүүн хойд нутгийн Чан Чүний суудлын галт тэрэгний компани бол орчил эдийн засгийн талаар нэлээд сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгж юм. Уг компани нь Хятадын хамгийн том суудлын галт тэрэг үйлдвэрлэдэг базын нэг бөгөөд жилийн нийт гарц нь Хятадын дотоодын эрэлт хэрэгцээний 48% гаруйг эзэлж байна. Уг компанийн хөрөнгө мөнгөний гүйлгээний ажил хариуцсан газрын дарга Ин Вйхэ танилцуулж хэлэхдээ, үйлдвэрлэлийн явцад усны эх баялагийг хэмнэн ашиглахын төлөө Чан Чүний суудлын галт тэрэгний компани 1998 оноос 9 сая гаруй юаний хөрөнгө оруулж, бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төсөл хэрэгжүүлэв. Энэ төсөл нь 2007 онд төрийн зээлийн дэмжлэгийг олж, усыг зохицуулах төсөл урагш ахисан байна.
Уг төслийг хэрэгжүүлсэн тэр жилдээ даруй 2/3 хувийн бохир усыг гадагш гаргахгүй болж, эдгээр усыг хуримтлуулан уурын зууханд ашиглан, зорлон угаах, цэцэг өвс услах зэрэгт хэрэглэх болсон байна. Одоо бид төрийн зээлийн дэмжилгээр энэ бохир усыг нэн сайн цэвэршүүлж, энэ төслийг гүнзгийрүүлсэн байна гэжээ.
Эх баялаг хэмнэн, эрчим хүч бага зарцуулах ажлыг нийгэм нийтээрээ эрчимтэй хийснээр, 2007 оны 1-гээс 3-р улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний эрчим хүч зарцуулсан хэмжээ 3 хувь орчмоор буурсан байна. Хүхэрийн давхар ислийн гаргалт болон химийн хэрэглээний хүчилдөрөгчийн хэмжээ тус тус 1.81%, 0.28%-аар буурсан байна. 2007 оны нийт жилийн эрчим хүч хэмнэн бохир бодис гаргасан үзүүлэлт 2006 оныхоос илт сайжирсан байна. Ноднин Төв Засгийн газар 29 тэрбум 800 сая юаний хөрөнгө оруулж, эрчим хүч хэмнэх 10 том төсөл, хотын бохир ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн байгуулалт, эрчим хүч хэмнэн байгаль орчинг хамгаалах чадавхын байгуулалт зэргийг дэмжисэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс бас эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах үзүүлэлтийн хариуцлагын дүрэм тогтоож, эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах үзүүлэлтийг орон нутгийн засгийн газар болон удирдах боловсон хүчнийг шалгах чухал агуулга болгосон байна.

Даничууд салхи, хогийг ч мөнгө болгон хувиргадаг


Дэлхийн улс орнуудын талаар унших нэг хэрэг, харин нүдээр үзсэн хүмүүсийн сэтгэгдэлтэй танилцах огт өөр. Энэ үед ихэнхдээ тус улсын талаарх бодол өөрчлөгддөг билээ. Дани орныг агуу үлгэрч Ханс Христиан Андерсен болон Лусын дагинын хөшөөгөөр төсөөлдөг хүмүүст зориулан бэлдэв.
Бүүдгэр гэрэл, унадаг дугуйн эх орон
Даничууд хэмнэх дуртай. Энэ байдал нүдэнд шууд тусдаг. Дэлхийн нийслэлүүдийн солонгын өнгөт хурц тод гэрэлтэй гудамжуудтай харьцуулахад Копенгаген хотын төв гудамжнууд манай буйдхан аймгийн төвийг санагдуулам. Гудамжны бүдэг гэрлүүд нь тэнгисийн эрэг, суваг, шуудууны усанд тусч арай гэгээтэй мэт боловч шөнийн цагаар явахад баримжаа болох юм бараг үгүй. Яахав, цөөн хэдэн том барилгын шовх оройн чимэглэл гэрэлтэх юм даа.Энэ бүүдгэр орчинд онцгой нэгэн дүүрэг бий. Христиан дүүрэг уг нь тус улсын парламент, Засгийн газрын байрнаас хоёрхон хорооллын цаана оршдог. Хачирхалтай нь 25 хүртэлх насны залуус голдуу амьдардаг тус дүүрэгт туршилтын журмаар хөнгөн мансууруулах бодис хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ. Иймээс хаа сайгүй л хар тамхины жижиг гарын наймаачид бужигнан, дэлхийн бараг бүх хэлээр бараагаа санал болгох аж. Мөн Ази, Дорнод Европоос ирсэн цагаачид төмөр торхонд түлээ түлж хоол унд хийн, жуулчдад зардаг юм байна.Онцлог нь Дани улсын хамгийн харанхуй гудамжаар амь нас, мөнгөний хэтэвчиндээ санаа зовохгүй зугаалж болно. Даничууд хууль журмаа чанд дээдлэн сахидаг. Панк үстэй, хориод насны залуу шөнийн 12 цагт хоосон гудамжны гарц дээр зогсоод ногоон гэрэл асахыг хоёр минут орчим тэсвэртэй хүлээж байгаа харагдана. Ганц хоёрхон машин зөрж өнгөрч байхад шүү. Машин харагдахгүй л бол ямар ч гэрэл асаж байсан зам хөндлөн гардаг зуршилтай манайхны ёстой хөх инээд хүрмээр. Нийслэл Копенгаген хотын оршин суугчид дор хаяж хоёр унадаг дугуйтай гэнэ. Тэд метроны буудал РУУ дугуй унаж очоод орхиод суудаг. Метроноос гармагц нөгөө дугуйгаараа ажилдаа очдог. Гудамж, метроны буудал гээд хаашаа л харна хоёр дугуйт зөндөө. Ихэнх нь хулгайчаас хамгаалах хэрэгсэлгүй. Түүнчлэн эндхийн унадаг дугуйн замууд нь тусгай гэрлэн дохио, замын тэмдэглэгээтэй.Парламент, Засгийн газрын байрны гадна ч унадаг дугуйн зогсоол бий. Данийн ихэнх депутат, сайд нар манайхан шиг цагдаагийн гэрлэн дохиотой машинтай сүр болгон давхиж, амьтны хараал бардаггүй. Зүгээр л дугуйгаар ажилдаа ирж очдог юм байна. Зам засвартай үед томчууд маань дугуй унахаа байг гэхэд түр зуур ч болов нийтийн тээврийн хэрэгслээр зорчоосой билээ.
Дэндүү нарийн даничууд
Франц, Италийн сурвалжит язгууртнуудын эртний тансаг орд харшуудын дэргэд Копенгаген хотын төвийн хуучны барилгууд хэт даруухан, нэгэн хэвийн, уйтгартай мэт. Дани үндэстний онцлог нь хэмнэлт гэж хэлж болно. Тэд амьдралын эрүүл хэв маягийг сахиж, байгаль орчноо хайрлан хамгаалах дуртайдаа ийм болсон уу эсвэл бензин түлшний мөнгөө хэмнэхийн тулд уу гэдэг нь тодорхойгүй. Данийн хатан хаан хүртэл Амалиенборг дахь даруухан өргөөндөө амьдардаг. Үүдэнд нь гвардийн нэг цэрэг алхалж байхад нөгөө нь тэртээ тэнд харуулын байрны гадаа зогсох аж. Тэд жуулчдын өмнө уриалгахан зургаа авахуулах нь төрийн тэргүүний хамгаалагчид гэхээсээ Андерсений үлгэрийн амилсан баатруудтай төстэй.Эндхийн бас нэг онцлог бол хаа сайгүй маш цэвэрхэн бөгөөд арчилгаа тордолгоотой. Машины муухай утаа алга, газар доорх гарцууд муухай үнэргүй, гудамжинд нь орон гэргүй тэнүүлчид ч байхгүй. Цардмал зам дээр нь бохир заваан толбо энэ тэр байхгүй, ил задгай хогийн цэг бүү хэл тамхины иш хөсөр хэвтээ үзэгдэхгүй.Тус улс эрчим хүчний хэмнэлтийн асуудалд маш хатуу ханддаг. Шинээр баригдах барилгуудын дулааны систем 1м2 талбайд таван литрээс илүүгүй нефтийг жилд зарцуулах ёстой гэсэн болзлыг хангасан тохиолдолд барихыг зөвшөөрдөг. Европын бусад орны хууль арай зөөлөн, жилд 1м2 талбайд 12-15 литр нефть шатаахыг зөвшөөрдөг аж. Харьцуулахад ОХУ-ын барилга байгууламжийн энерги зарцуулалт нь Европын холбооны орнуудаас 40 хувиар бага гэнэ. Манайд харин ёстой чөтгөр бүү мэд.Гэхдээ даничууд арай дэндүү. Хэт хэмнэх гээд гадаад үзэмж, дизайныг мартчихдаг. Энерги хэмнэдэг байшингууд хэд дахин том болохоос биш яг барилгын талбайн вагончик шиг холоос харагддаг.
Хямрал эрчим хүчний салбарт түлхэц өгчээ
Даничууд ийм арвич болсон нь учиртай. Тус улсын түлшний салбар 1970-аад оны сүүлээр импортоос бүрэн хамааралтай байжээ. ОПЕК-ийн орнууд 1973 онд Араб Израилийн дайны улмаас Баруун Европын орнуудад зарах нефтиэ хязгаарлахад дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ гурваас дөрөв дахин нэмэгдэв. Бензиний үнэ тэнгэрт хадаж, дээр нь цахилгаан энерги, дулаан гээд бүгд л нэмэгдэв. Учир нь Данийн дулааны цахилгаан станцууд бүгд мазутаар ажилладаг байжээ. Хямралын улмаас нефтийн нийлүүлэлт тогтворгүйжихийн зэрэгцээ өөрийн нүүрсгүй байсан нь бүр ч нэрмээс болов. Иймээс эрх баригчид бензиний үнийн өсөлтийг бага ч болов хязгаарлахын тулд «машингүй ням гараг» зарлаж, энэ өдөр хувийн машиндаа бензин хийхийг хоригложээ. Иргэд унадаг дугуй, ролик унаж, гэрлээ унтрааж, паарны дулаанаа багасгах зэргээр бүгд л хэмнэх аянд морджээ. Гэхдээ асуудал хайр гамгүй зарцуулдагт бус харин улс орон бүхэлдээ гадаад улсаас бүрэн хамааралтайд оршиж байлаа (яг манайх шиг). Иймээс Данийн Засгийн газар яарал тай арга хэмжээ авч, атомын цахилгаан станц барихаар шийдэв. Гэтэл Ногоон намаар толгойлуулсан олон нийт тэмцсээр эрх баригчдыг энэ үнэтэй санаанаасаа татгалзахад хүргэжээ. Алдарт цөмийн физикч Нильс Борын эх орон ийнхүү хөгжлөөс татгалзсан нь жинхэнэ ардчиллын жишээ ч байж мэднэ. Засгийн газар эрчим хүчний бодлогоо эргэн харж, энергийн бусад эх үүсвэрийг хайж эхэллээ. Залуу инженерүүдэд санхүүгийн тусламж үзүүлсний дүнд 1970-аад оны гүүрнээс салхин генераторыг идэвхтэй ашиглах болсон байна. Салхины хүчийг ашиглах цахилгаан станц, энерги хэмнэдэг байшингууд ихээр баригдаж, улмаар нефтийг үүрсээр орлуулжээ. Удалгүй Хойд далайд байгалийн хийн газар илэрсэн ба дараа өөрсдөө нефть олборлодог олов. Хямралаас 20 жилийн араа Дани улс өөрөө нефть импортолдог болж, 1997 он гэхэд эрчим хүчний импорт, спорт нь тэнцэж иржээ. Гадаад орноос хамааралгүй болсон Дани эрчим хүчээ бусад оронд зарж эхэллээ. Энерги үйлдвэрлэх бүх шат дамжлагад шинэчлэл хийж, ашиглалт ба хадгалах технологи өөрчлөн боловсруулсны дүнд тус улс салхины эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэн, зөвхөн салхины турбины экспортоос жилд 12 тэрбум данийн крон олж байлаа. Гэвч 2001 онд Засгийн газар солигдсоны улмаас тус улс тэргүүлэх байр сууриа алджээ. Дани улс эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 20-33 хувийг салхины энергиэс авдаг бөгөөд илүүдлээ Норвег зэрэг улсад зарж, харин салхигүй үед дутсан хүчин чадлаа Герман, Шведээс авч нөхдөг. Гэхдээ Данид цахилгааны үнэ Европтоо хамгийн өндөрт ордог. Хамаг учир өндөр татварт байгаа гэнэ. Цахилгааны үнийн 25 хувийг үйлдвэрлэлийн өртөг, 15-ыг хуваарилалт, 10-ыг Р80 татвар эзэлдэг ба үлдсэн нь бусад татвар юм байна. Иймээс даничууд 60 хувийн нэмэгдэлтэй цахилгаан хэрэглэдэг аж. Иргэд 1кВт цахилгааныг 1,8 кроноор, харин үйлдвэрлэгчид 0,35-0,45 кроноор худалдан авдаг. Учир нь салхины энерги үйлдвэрлэгчид олон хөнгөлөлт эдэлдэг аж. Дани ирээдүйд энэ салбараа улам хөгжүүлэн, Герман, Швед улсуудтай хамтран 150 сая еврогийн өртөг бүхий 1800 МВт хүчин чадалтай салхин ферм барих гэнэ.
Эдийн засгийн гайхамшиг
Нугасны муухай дэгдээхэйн үлгэр Дани д биеллээ олжээ. Энэ улс өмнө нь зөвхөн загасны ба хөдөө аж ахуйн орлогоор амь зууж, Ойрх Дорнодын нефтийн нийлүүлэлтээс бүрэн хамааралтай байсан билээ. Гэтэл одоо өөрсдийгөө цахилгаан ба дулааны энергиэр бүрэн хангаад зогсохгүй гадаадад экспортолдог орон болжээ. Данийн эдийн засгийн гайхамшгийн нууц нь эрчим хүчний хамаарлаас гарах замаа зөв олсон, мөн хэмнэлтийн бодлогыг баримталж, тэргүүний технологийг хэрэгжүүлсэнд оршино. Тэдний үндэсний баялгийн томьёо нь маш энгийн. Хамаг валютаараа гадаадаас түүхий эд худалдан авах бус эрчим хүч хэмнэх үндэсний бодлого хэрэгжүүлжээ. Нэмж дурдахад тус улс нэг хүнд ногдох гадаад худалдааны эргэлтээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний энергийн багтаамжийн үзүүлэлт ч маш гайхалтай. Данийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл байнга ихсэж байхад эрчим хүчний хэрэглээ бараг өөрчлөгддөггүй нь энерги хэмнэх технологийн ач гэнэ. Иргэд нь санаа нэгтэйгээр ахуйдаа ногоон технологийг хэрэглэж, нарны зай, хоёрдогч боловсруулалтад ач холбогдол өгчээ. Мөн хогоо шатааж цахилгаан гарган, бензиний оронд сүрэл, үртэс, био этанолыг ДЦС-ын түлш болгох зэрэг аргуудыг хэрэгжүүлэв. Тэд улс орноо дэлхийн техникийн хөгжлийн оргилд гаргаж, экологийн байдлаа сайжруулсан юм. Энд үйлдвэрлэлийн хаягдал, хотын утаа униар, хүчлийн бороо гэж мэдэхгүй. Товчоор өгүүлэхэд даничууд салхи, сүрэл, тэр бүү хэл хогийг мөнгө болгон хувиргаж чаджээ.Гёте «Хэрэгцээ бол хамгийн сайн зөвлөгч» гэж айлдсаныг Данийн жишээ баталлаа. Байгалийн баялгаа идэж амьдрахаар төлөвлөж буй манайханд санаа авах юм их байна шүү.
Мөнхжаргалын Цогзолмаа
Орчуулагч, сэтгүүлч

Цагийн тоололд шилжиж, эдийн засгийн хэмнэлтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн ням гаригаас эхлэн есдүгээр сарын сүүлийн ням гариг хүртэл цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байж билээ. Уг нь нарны гэрлийг ашиглан эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах үүднээс ийм арга хэмжээ авч байсан. Харин 2005 оноос хойш манай улс цагийн тооллыг урагшлуулахаа больсон. Гэтэл олон улс орнууд өнөөдрийг хүртэл зуны цагийн тоололд шилжсээр яваа. Ийнхүү цагийг урагшлуулсанаар эдгээр улсад ямар нэгэн хохирол болоод хүний био организмд сөрөг өөрчлөлт гараагүй аж. Өнөөдрийн эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ цаг үед цагийн тооллыг урагшлуулах нь үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд болоод айл гэр бүрт ихээхэн зардал хэмнэх үр өгөөжтэй алхам болох нь ойлгомжтой. Бүгд л дээр дооргүй зардлаа хэмнэх талаар ярьж, энэ бэрхшээлийг хэрхэн гэтлэхтухайхэлэлцэжбайгаатохиолдолд цагийг урагшлуулах нь хамгийн энгийн бөгөөд хамгийн эн тэргүүнд авах шийдвэр болов уу.Өдрийн гэрэлтэй цагийг илүү үр бүтээлтэй ашиглах санааг анх 1754 онд Бенжамин Франклин АНУ-аас Франц улсад суух төлөөлөгч байхдаа гаргасан түүхтэй гэдэг. Зуны цагийн тоололд шилжих нь эрчим хүч хэмнэсэн эдийн засгийн ач холбогдолтой арга хэмжээ байсан нь нэгэнт батлагдсан тул дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх оронд зуны цагийн тоололд шилждэг болжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн ялангуяа сэрүүн бүсийн 80 гаруй оронд зуны цагийн тооллыг мөрдөж байна.Харин Монгол Улс дэлхийн улс орнуудын жишгийн дагуу “Ажлын өдөрт өөрчлөлт оруулах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 245 дугаар тоот тогтоолоор ажлын эхлэлтийг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалт хийж байжээ. Үүнээс хойш ажлын цагийн эхлэлтийг зохицуулах тухай тэр үеийн Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хэд хэдэн тогтоол гарч байсны дотор 1985 оны 74 дүгээр тогтоолоор “жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн ням гаригаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн ням гариг хүртэл БНМАУ-ын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан, ажил үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар” тогтоосон аж. Ингээд манай улс 1985 оны хавраас 1999 оныг хүртэл 14 жил дээрх тогтоолыг мөрдөж иржээ. Үүний дараа Засгийн газрын 1999 оны “Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай” 48 тоот тогтоолоор Монгол Улсад цагийн тооллыг шилжүүлэх ажлыг зогсоосон бөгөөд Засгийн газрын 2001 оны 93 дугаар тоот тогтоолоор зуны цагийн тооллыг дахин мөрдөж эхэлсэн байна.Ийнхүү хэд хэдэн удаа цагийн тооллыг өөрчилсний дараа манай эрдэмтэд зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэлийн алдрал буюу десинхроноз өвчлөл үүсгэдэг, мөн улирлын чанартай өвчлөл ихэсдэг хэмээн үзжээ. Тухайлбал, хоногийн цагийг гэнэт өөрчилснөөр хүн амьтны био хэмнэл алдагдаж, сэтгэхүйн дарамтанд орж ядаргаа үүсэх, мэдрэл цочролд орох, цусны даралт ихдэх, тархинд цус харвах, зүрхний шигдээс, зүрхний бах өвчний гаралт ихэсдэг гэж эмч нар тодорхойлсон байна.Ингээд гариг эрхсийн нөлөөллөөр хүн, амьтны биеийн дасан зохилддог био хэмнэлийг нийгмийн хэрэгцээнд албадан захируулах нь олон талын хор холбогдолтой гэж үзэн астрономын цагийг урагшлуулж, хойшлуулж өөрчлөх тухай гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох талаар 2005 онд “Ажлын цагийн эхлэлтийг зохицуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан нийт 13 яам, УМХГ, Монголын Харилцаа Холбооны Технологийн Газраас /МХХТГ/ санал авчээ. Гэтэл Түлш Эрчим Хүчний Яам, МХХТГ эсрэг санал өгсөн байна.Өөрөөр хэлбэл, эдгээр газрууд цагийн тооллыг урагшлуулахыг дэмжжээ. Харин бусад яамд саналыг дэмжээгүй аж. Зуны цагийн тооллыг хэрэгжүүлснээр эерэг болон сөрөг ямар үр дагавар гардагийг судалгаанаас харвал, 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ.Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. Энэ нь нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 29-30 хувийг дангаараа авдаг Эрдэнэтийн УБҮ-ийн хэрэглээ цаг хугацаанаас хамааралгүй тогтмол байдаг, сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгж цагийн тарифтай тоолуур тавьж эрчим хүч хэмнэдэг болсон, хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ зонхилсон манай орны хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өргөнөөр нэвтэрсэн зэргээс шалтгаалсан гэж үзжээ. Цаашилбал, Одон орон, геофизикийн судалгааны төв зэрэг байгууллагуудаас улс орны цагийн тоололд өөрчлөлт хийхгүй байх саналыг ирүүлсээр байж.Харин зуны цагтай уялдан бий болсон эерэг, сөрөг үр дагаваруудын тухай улс орон бүр өөр өөрийн судалгаа гаргасан байдаг гэнэ. АНУ-д зуны цагийн тооллыг мөрдсөний үр дүнд цахилгааны хэрэглээ өдөрт нэг хувиар, Шинэ Зеландад 3.5 хувиар тус тус буурдаг болох нь тогтоогджээ. Түүнчлэн АНУ, Англи улсад явуулсан судалгаагаар замын хөдөлгөөнд гардаг ослын тоо нэг хувь хүртэл буурсан байдаг.Дэлхийн хэмжээнд шинжлэх ухааны энэ салбарт тэргүүлэх байр эзэлдэг АНУ, ОХУ, Англи, ХБНГУ зэрэг улс орнууд бүгд л цаг шилжүүлэх асуудлыг хуулиар зохицуулан мөрдүүлж байгаа бөгөөд эдгээр улс орнуудын шинжлэх ухааны байгууллагуудаас зуны цагийн тоолол ажил төрөлд нь саад тотгор үзүүлж байгаа талаар гаргасан албаны эх сурвалжийн мэдээ, мэдээлэл байхгүй байдаг аж.
Эрчим хүчний хэмнэлтийн тооцоо, судалгаа
№ Тооцоо хийсэн жил Тооцоогоор гарсан хэмнэлт Тооцоо хийсэн байгууллага1. 1983 он 6.5 сая кВт ЭХУүүГеологийн яам2. 1984 он 7.0 сая кВт ЭХУүүГеологийн яам3. 1985 он 8.6 сая кВт ЭХУүүГеологийн яам4. 1988 он 13.0сая кВт ЭХУүүГеологийн яам5. 1989 он 14.3 сая кВт ЭХУүүГеологийн яам6. 1998 он 23.0 сая кВт ДБХЯам7. 1999 он 24.5 сая кВт ЭХГУУЯам
Энэ хүснэгтээс үзэхэд 1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13.0 сая кВт, харин нийт дүнгээр авбал 130 сая кВт цахилгаан энерги хэмнэжээ. Цагийг өөрчлөхөд цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн эдийн засгийн хэмнэлтийн тооцоо ийнхүү гарсан байдаг. Харин гадны эрдэмтэдийн зохиомлоор цагийг албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тухай батлагдсан мэдээлэл, судалгаа олддоггүй юм билээ. Тэгэхлээр цагийг урагшлуулах, хойшлуулах нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг нь юу л бол?Ер нь ингэхэд монгол хүн уг нь эртэч ард түмэн. Өглөө заавал эрт босохыг манай өвөг дээдэс маань сургамжилж ирсэн уламжлалттай. “Эрт босвол нэгийг дуулна, орой унтвал нэгийг сонсоно” гэдэг ардын маань зүйр цэцэн үг зүгээр нэг гараагүй нь лавтай. Хэмнэлт гаргая, үргүй зардлаа таслан зогсооё гэж байгаа л юм бол, санхүүгийн бэрхшээлийг гэтлэн давахад хувийн хэвшлийнхний гүйцэтгэх үүрэг чухал гэж үзэж байгаа бол маш энгийн бөгөөд ямарч хөрөнгө мөнгө гарахгүй нэг арга хэмжээ нь цагийг урагшлуулж, хойшлуулах горимдоо буцаад орцгооё гэж уриалах байна. Бизнесийнхэнд цаг бол алт, цаг хожвол бүхнийг хожно. Гар гараа дагадаг, ганзага уяагаа дагадаг гэхчээр цагийн тухай хөндүүр сэдвээ нээлттэй үлдээлээ.
Б.Туяа Ч.Оюу

Thursday 25 February 2010

Хүлэмжийн хийг багасгахгүй бол уур амьсгалын давж гаршгүй аймшигт өөрчлөлт ирж байна

Хүн төрөлхтөнд нүүрс хүчлийн хий ялгаруулж буй хэрэглээний муу зуршлаа аль болох хурдан таягдан хаяж, хүлэмжийн хийг багасгахгүй бол уур амьсгалын давж гаршгүй аймшигт өөрчлөлт ирж байна. Дэлхийн дулааралд бүгд л хувь нэмрээ оруулж байгаа. Бид комьпютер хэрэглэх, автомашин унах, гэр орноо дулаацуулах, хүнс худалдаж авахдаа үргэлж л нүүрс шатааж гаргаж авсан эрчим хүч хэрэглэдэг. Гэхдээ хүн бүхэн адил хэмжээгээр гэсэн үг биш л дээ. Европ, Хойд Америк, Австралид амьдардаг хүн Хятадад амьдардаг хүнээс 3 дахин, Энэтхэгт амьдардаг хүнээс 10 дахин, Африкт амьдардаг хүнээс 100 дахин их хий ялгаруулдаг байна. Бас ядуу орнуудад ч баян хүмүүс ихээхэн нүүрстөрөгч ялгаруулдаг.Хүлэмжийн хийг бууруулахад хүн бүр хувь нэмрээ оруулж чадна. Нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, хүлэмжийн хийг бууруулдаг мод тарихаас авахуулаад эрчим хүчээ хэмнэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, усаа хэмнэх, үрэлгэн хэрэглээгээ багасгаж, дахин боловсруулж, дахин ашиглах, хувийн унаагаар бус нийтийн тээврээр зорчих, явган явах, дугуй унах гээд олон арга бий. Амьдралын хэв маягаа багахан өөрчилснөөр бидний олонхи нь өөрийн нүүрсхүчлийн хий ялгаруулах хэрэглээний бараг тал хувийг нь хэмнэж болох билээ. Бидэнд "carbon neutral" амьдрах хэцүү юу?. Магадгүй тэгж санагдаж байж болох юм. Гэхдээ бага гэлтгүй энэ талаар санаа тавих аваас хийх зүйл их шүү.Хамгийн эхлээд эрчим хүчний хэрэглээгээ багасгахаас эхэлж болно шүү дээ. Зурагт, компютер гэх мэт цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах, угаалгын машинаа оройн цагаар хэрэглэх, цахилгаан шат аль болох хэрэглэхгүй байх гээд тоочвол олон юм байна. Эрчим хүчийг арван хувь хэмнэхэд л төдийчинээ хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах болно. Цахилгаан хэрэглэлийн улаан гэрлээ асаалттай орхих нь тог байнга зарцуулж байна гэсэн үг. Шөнийн турш улаан гэрэл нь асаалттай орхисон ганц телевизор л гэхэд Африкийн Брунди улсын нэг иргэний жилийн турш ялгаруулдаг нүүрстөрөгчөөс ихийг ялгаруулдаг байна. Иймээс хэрэглээгүй үедээ тэр тусмаа шөнө унтахдаа бүрэн унтрааж занших хэрэгтэй юм. Мөн гар утасны, зөөврийн комьпютерийн цэнэглэгч нь цэнэглэх үйлдэл хийгээгүй ч тогонд холбогдсон үедээ цахилгаан хэрэглэсээр байдаг. Ер нь залгуур багахан хэмжээтэй ч халсан л байвал цахилгаан хэрэглэдэг байна. Зөөврийн компьютер нь суурин компьютерээс, LCD дэлгэц нь CRT дэлгэцээс бага эрчим хүч зарцуулдаг болохыг санахад илүүдэхгүй биз. Сүүлийн 10 жилд нягтаршуулсан өдрийн гэрэл ашиглах нь их болсон. Ийм гэрлийг 6 -15 жил ашиглах боломжтой төдийгүй ердийн лампан гэрлийг бодвол эрчим хүч зарцуулалт нь 75 хувиар бага байдаг. Дэлхийн олон оронд нар, салхи, байгалийн хий гэх мэт сэргээдэх эрчим хүчний хэрэглээг сонгож байна. Бидний хэрэглэдэг нүүрс нь байгалийн хийнээс 2 дахин, нарны эрчим хүчнээс 6 дахин, салхины эрчим хүчнээс 40 дахин, усны эрчим хүчээс 200 дахин их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэдгийг санаарай. Усны хэрэглээгээ багасгах нь зайлшгүй хэрэгтэй . Аяга шанагаа бөөгнүүлж байгаад крантандаа усаа тосож савандаад дараа нь зайлах (ингэхэд зүгээр ус гоожуулж угааснаас хамаагүй бага ус орно), шүдээ сойздож байхдаа усаа хаах, усны крант чинь дусалж байвал засуулах гээд бас олон арга хэмжээ авч болох билээ.3 R-ийн дүрмийг нэг бодоод үзээрэй: багасга, ахин хэрэглэ, дахин боловсруул. Хуванцар нэг удаагийн сав, баглаа боодол хэрэглэхээс зайлсхийх нь дээр. дэлгүүрээс савласан ус авдаг бол том савтайг нь аваарай. Жижиглэн боосон бараанд олон баглаа бодол хэрэглэгдэнэ. Эсвэл зүгээр ус шүүгч аваад тавьчихвал савласан ус худалдаж авах хэрэггүй болно гэсэн үг. Даавуун тор хэрэглэх нь байгалиа хамгаалж байна гэсэн үг. Цаасан эдлэл авахдаа дахин боловсруулсныг сонгох, бас цайруулагч хэрэглээгүй бор цаас байвал бүр сайн. Хогоо ангилж ялгаад сурчихвал зүгээр нэг хаяад байлгүй зарим нэг ашиглаж болохыг нь дахин ашиглаж, дахин боловсруулснаар эдийн засагт ч хэмнэлттэй байх болно. Дулаан ялгаруулагч томоохон хүчин зүйлийн нэг бол тээврийн хэрэгслээс гарч буй хийнүүд юм. Иймд аль болох багасгахыг хичээгээрэй. Дэлгүүр хоршоо, хичээл сургуульдаа алхаад явчих. Эсвэл дугуй уна, нийтийн тээврээр зорч. Ядаж л шатахуун бага зарцуулдаг, жижиг автомашин хэрэглээрэй.Таны хүнсний хэрэглээ магадгүй дулаан ялгаруулагч томоохон эх үүсвэр байж болох юм. Юм худалдаж авахдаа тухайн газар аль болох ойрхон үйлдвэрлэгдсэнийг сонгооорой. Холоос импортолсон бол тэр хирээрээ их енерги зарцуулсан байгаа. Жишээ нь бид нар зусланд хөршөөсөө сүү худалдаж авдаг байвал тун сайн гэсэн үг. Аль болох химийн бодис бага хэрэглэсэн органик бүтээгдэхүүн худалдаж авах нь дээр. Үнэ өртөг нь өндөр л дөө, гэхдээ боломж олдвол санахад илүүдэхгүй нь.Мод тарих, ойжуулах нь байгал орчны нөхөн сэргээх хамгийн сайн арга төдийгүй нүүрсхүчлийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мод агаар дахь нүүрсхүчлийн хийг маш их хэмжээгээр өөртөө шингээж цэвэршүүлдэг. Харин мод тайрах явдал нь нүүрсхүчлийн хийг агаарт нэмэгдүүлэхэд чулуужсан түлш шатаасны дараа хоёрт орох томоохон шалтгаан болдог. Ямар ч үед модыг тайрахад өөртөө агуулж байсан нүүрсхүчлийн хийгээ агаарт цацдаг. Тийм учраас ой модоо хамгаалж, мод сүйтгэж байгаа үйлдэлтэй тэмцэх, айл бүр хашаандаа орчиндоо мод тарих нь бидний оруулж чадах томоохон хувь нэмэр билээ. Дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулахад та ч хувь нэмрээ оруулж чадах нь харагдаж байна. Мэдээж энэ бүхэн нь бид бүгдээрээ нийлж хэрэгжүүлж байж л үр дүнгээ өгөх болно. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэцгээе.



Tuesday 26 January 2010



Бяцхан эко


Байгаль орчин бохирдлоо, дэлхийн дулаарал болж байна л гэнэ. Антарктидад цасан уул хайлж, Улаанбаатар хот утаанд баригдлаа гэх юм. Экологи буюу байгаль хамгаалах талаар бид юу хийж байна вэ? Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээ сэлтийг харахад аль нэг яам, газрын дарга нарын хийх ажил юм шиг сонсогдоод байгаль хамгаалах тухай асуудал биднээс ихээ хол, тэнгэрээс дээгүүр эд юм даа гэсэн бодол төрнө. Тэгвэл дэлхий даяар бяцхан эко нэр томъёо гараад байгааг та мэдэх үү? Бяцхан эко гэдэг бол танаас эхлээд, жирийн иргэд бид өдөр тутмын амьдралдаа байгаль орчныг хамгаалахад юу хийж чадахыг зааж өгнө гэсэн үг юм. Гэрийн эзэгтэй та хоолоо хийж суухдаа, оюутан залуу та гудамжаар алхаж явахдаа л эх дэлхийгээ хамгаалах их үйлст хувь нэмэр оруулж чадна. Энэ талаар гадаад орнууд юу хийж байгаа талаар сонирхъё.

Эко урамшуулал

Япон орон байгалийн баялаг бага тул эрчим хүч хэмнэх асуудалд хамгийн их анхаарал тавьдаг. Улс орныхоо нийт эрчим хүчний 18 хувийг нь өөрийн хүчээр үйлдвэрлэдэг юм байна. Нефтиэс гарган авдаг энерги 49 хувь бөгөөд түүнийхээ 89 хувийг 2000 км хол Арабын орнуудаас 20 өдөр тээвэрлэж байж авчирдаг гэнэ. Мөн их хурал, засгийн газрын гишүүд нь костюм өмсөж, зангиа зүүхээ болих шийдвэр гаргасан. Энэ нь зуны цагт халуун дулаан ялгаруулахгүй байх сайн талтай аж.
Японы засгийн газраас байгаль орчныг хамгаалах шинэ технологи нэвтрүүлсэн үйлдвэр, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор Эко-оноо урамшууллын систем нэвтрүүлсэн билээ. Цахилгаан хэмнэдэг, агаарын бохирдол гаргадаггүй шинэ бараа худалдаж авсан иргэдэд эко урамшууллын оноо бас өгч байгаа юм. Нэг оноо нь нэг иен. Барааны төрлөөс хамаарч агааржуулагч 6000-9000, хөргөгч 3000-10000, зурагт 6000-36000 оноо байна. Хэрэв та авсан бараагаа хуучрахаар нь хог дээр гаргаад хаячихалгүй, үйлдвэр, дэлгүүрт нь буцаан тушааваас нэмэлт 3000 оноо авах болно. Эко оноогоо цуглуулаад та бараа худалдан авч болох бөгөөд мөнгөө цахим хэлбэрээр болон бэлнээр авч ч болно. Дэлгүүрт оронгуут бараан дээр тухай бүтээгдэхүүний эко үнэлгээг таван одны системээр тэмдэглэсэн байдаг.

Таны чадах “ Бяцхан эко”

 Үнэхээр л хэрэгтэй нэвтрүүлэг биш бол телевиз байнга үзэх нь таны нүдны хараанд болон байгаль орчинд хортой гэвэл та гайхаж магад. “Эн Эйч Кэй” телевизийн судалгаагаар телевиз нь асаалттай л биш бол тайван амарч чаддаггүй хүний тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс зарим үед телевизээ унтрааж радио сонсож сонин уншицгааж ягаад болохгүй гэж. Удирдлагаар унтраагаад зогсохгүй хананы залгуураас салгах хэрэгтэй. Дундаж айлын тогны мөнгөний 7.3 хувийг цахилгаан бараагаа хананы залгуураас салгаагүй үеийн тог эзэлдэг гэсэн тооцоо бий. Мөнгөнд шилжүүлбэл жилд 6800 иен болох ба жилд 171кг CO2 ялгаруулдаг байна. 32 инчийн телевизийг нэг цаг үзэхэд гарах энерги 50 дугуйг тасралтгүй давхиулсантай тэнцэнэ. Тус тусдаа биш, нэг өрөөнд гэр бүлээрээ хамт байх нь тогны мөнгөнд ч хэмнэлттэй. Илүү энерги ч гарахгүй.

 Өвөл салхи оруулахгүйгээр цонхоо сайн дулаалж, хөшгөө хаах хэрэгтэй. Ингэснээр тень залгаж давхар тог үрэхгүй сайн талтай.
 Халуун өдөр сэнс ажиллуулахаа больж, дэвүүр хэрэглэх. Цонхон дор, тагтан дээрээ ус асгаж сэрүүцэн, цахилгаанаа хэмнэж болно.
 Хэрэггүй үед дэлгүүрээс гялгар уут авахгүй байх. Даавуун тороо бариад дэлгүүр явах хэрэгтэй. Ингэснээр та хөрсөнд шингэдэггүй хог хаягдлаас бага боловч ангижрана.
 Цахилгаан бараанаас аль болох шинэ технологитойг нь сонгох.
 Японд жилд 100 тонн хувцас хаядаг гэсэн тооцоо бий.

Нэг хүн жилд есөн кг хувцас хаядаг байна. Хаягдал хувцаснаас 5-10 хувь нь дахин ашиглагдаж, бусад нь шатаагддаг. Хуучин хувцаснаас Азид 45 хувийг нь гаргадаг. Үйлдвэрийн хо тоос арчих алчуур хийхэд 20, бээлий зэргийг хийхэд 20 хувь нь зарцуулагдаж, үлдсэн 20 хувь нь зүгээр л хаягддаг. Байн байн шинэ хувцас авах нь ч бас байгальд хортой. Моод загвар хөөлгүй, өөртөө таарсан хувцас худалдан авах, оймс цоороход нөхөөд өмсөх, хувцас угаахдаа толбо, тосыг нь арилгасны дараа угаах нь байгальд тустай.

 Ижилхэн машинаар 120 км давхиад нэг нь гэрэл дохио дээр хөдөлгүүрээ унтраадаг байлаа гэж үзье. Унтраасан нь 800сс бензин хэмнэдэг. Та 10 минут хөдөлгүүрээ унтраахгүй байлаа гэж бодоход суудлын тэрэг 140сс, ачааны тэрэг 300сс түлш үргүй зардаг.
 Машиндаа хэрэггүй ачаа ачихгүй байх нь чухал. 10 кг ачаа ачихад 20сс түлш илүү зарна. Машин барихдаа гэнэт тоормослох, хурдлах зэрэг нь илүү утаа ялгаруулдаг ажээ. Тиймээс аль болох машин унахгүй, нийтийн унаа, дугуйгаар зорчих хэрэгтэй гэнэ.
 Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 3 хувийг хэрэглээний ус эзэлдэг. Үүнийх нь ихэнх нь цас мөс хэлбэртэй бөгөөд ундны ус бол 0.8 хувь. Дэлхийн усны хэрэглээ хүн амын өсөлтөөс ч хурдацтай байгаа юм. Крантнаас нэг секундэд 200сс ус гоождог. Таван секундэд нэг литр ус үргүй зарна гэсэн үг. Нүүр гар, шүдээ угаахдаа усаа тэр чигээр нь гоожуулж байна уу, та. Крантаа нэг минут онгойлгоод орхиход 12 литр ус урсдаг.
 Усанд орсон үлдэгдэл усаар угаалга хийх, жорлонд хэрэглэж хэвших нь зүйтэй. Та аяга таваг угаахдаа хэдэн минут зарцуулдаг вэ? Усаа хаахгүй бол нэг минутад 12 литр ус гоождог. 10 минут гэж үзвэл 120 литр хэрэглэнэ. Тэгвэл саванд ус хийгээд угаавал 20 усаар элбэг дөнгөдөг байна.
 Шил, лаазыг тушаах хэрэгтэй. Пивоны шил найман жилийн турш 20 удаа ашиглагдах ёстой байдаг гэнэ.
 Болж өгвөл лифт хэрэглэхгүй байвал эрүүл мэндэд сайнаас гадна илүүдэл цахилгаан үрэхгүй.
 Эрт босч эрт унтах нь илүүдэл энерги зарахгүй сайн талтай аж.
 Хөргөгч тодорхой хэмжээний халууныг гадагш нь гаргаж байдаг. Хөргөгчинд хүрэхэд бага зэрэг халуун байдаг биз дээ. Хананд шахаад тавьчихвал илүүдэл инерги ялгаруулахгүй. Хөргөгчний ар талыг хананаас 10 см хүрэхгүй зайтай тавихад 15 хувь, хоёр см бол 20, дээр нь юм тавьсан бол 10 хувь илүү энерги зарлагаддаг байна. Өдөрт 24 цаг, 365 хоног тасралтгүй ажилладаг тул нарны гэрэлт тусахгүй газар, халаалтын паарнаас хол байлгах хэрэгтэй. Хөргөгчин дотор хөшиг хийх нь хүйтнийг нь алдахгүй байх тустай.

Хөргөгчөө байнга онгойлголгүй, халуун юм хийхгүй байвал хөргөх чадлыг нь нэмэгдүүлнэ. Хэт их юм хийвээс илүү инерги зарцуулдаг.
 Хэрэгтэй үедээ, хэрэгтэй хэмжээгээрээ ус буцалгаж бай.
 Сар бүрийн цахилгаан, усны төлбөрөө өмнөх сартайгаа харьцуулан үз.
 Төмс, ногооны хальсыг цэцэг, жимсний бордоонд ашиглаж болно.
 Хоолны савны ёроолын усыг сайн арчсан хойноо плиткан дээрээ тавиарай.
 Хоолоо дуустал нь идэж байх нь ч эх дэлхийд тус болдог байна.



Эх сурвалж: Өнөөдөр сонин.

Monday 18 January 2010

Оффисын Эрчим Хүчийг Хэмнэх Энгийн Арга


1. Компьютер – Дараах тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж комюьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40% бууруулах боломжтой.
Settings – Control panel – Power options – Turn off monitor – after 3 min болгон тохируулах.

2. Гэрэл- Албан тасалгаанаас гарахдаа гэрлийг заавал унтраах. Жишээлбэл: цайны өрөө, хурлын өрөө, оффисын албан тасалгаа, няравын өрөө г.м.

3. Мэдээлэл холбооны хэрэгслүүд – цаас урагч машин, гар станц цэнэглэгч, сканнер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг ихээр зарцуулдаг бөгөөд эдгээр хэрэгслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг тал хувийг ашиглалтын бус үед буюу зогсонги үед (stand-by) зарцуулдаг. Иймд цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.
4. Хөргөгч - Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

5. Шарах шүүгээ - Хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгасны дараа шарах шүүгээндээ хийх хэрэгтэй.

6. Хэрэв та оффисоос гарч байгаа хамгийн сүүлийн хүн бол дараах зүйлсийг унтрааж тэжээлээс бүрэн салгахв Ингэснээр та цахилгаан эрчим хүчийг 5 хүртэл хувиар хэмнэх боломжтой. Үүнд:

-Canon хэвлэгч машин
-Цаас урагч машин
-Шарах шүүгээ
-Ус буцалгагч
-Уртасгагч
- Гар станц цэнэглэгч зэрэг болно.

Та дээрх аргуудыг ажлын байран дээрээ өдөр тутам хэрэглэж заншснаар эрчим хүчээ хэмнээд зогсохгүй байгаль орчиноо хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмэрийг оруулах юм.

ҮЛГЭР ЖИШЭЭ, УХААЛАГ СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭГЧ, ХАМТ ОЛОН БОЛОХ НЬ
ТАНИАС ЭХЭЛНЭ.


Бидний гаргасан саналууд дээр нэмэх санаанууд байвал Коммент хэлбэрээр үлдээгээрэй

Sunday 17 January 2010

Ахуйн Цахилгааны Зардлаа Хэмнэх Энгийн Аргууд


1. Цахилгаан чийдэн - Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс 8 дахин урт хугацаанд ашиглаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

2. Цонх - Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.

3. Хоолны сав - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ѐроолтой, ѐроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ѐроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл та Хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаараа хоолыг болгоход шаардагдах эрчим хүчийг асар их хэмжээгээр нь хэмнэх боломжтой. Даралтат/битүү чанагч тогоо эсвэл жигнүүр, зэрэг нь тогийг ингэснээрээ 70% хүртэл хэмнэх боломжтой.

4. Тоос сорогч - Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчоо урт хугацаанд ашиглахаас гадна эрчим хүчинд хэмнэх боломжтой. Тоос сорогч их чадалтай байх нь чухал биш гэдгийг санаарай.

5. Богино долгионы зуух- Богино долгионы зуухыг бага хэмжээгээр бэлтгэх хүнсийг боловсруулахад ашиглах бөгөөд уламжлалт зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг. Хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийх хэрэгтэй.

6. Хөргөгч - Хөргөгчийн хэмжээ танай ам бүлийн хэрэгцээнд таарсан, мөн тасалгаа бүртээ темпертурын тохируулагчтай хөргөгч сонгох хэрэгтэй. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тавих хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх: Хөргөгчийг плетка, ус буцалгагчийн ойр тавих нь илүү их эрчим хүч зарцуулагдахад хүргэдэг. Жишээлбэл: хөргөгчийг 30-50°С хэмтэй бөхчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеээс хоѐр дахин их эрчим хүч зарцуулагддаг бөгөөд энэ нь хөргөгч жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг тус тус ялгаруулдаг байна.

7. Индүү- Та индүүдэх бүх зүйлээ нэг дор, хувцасны төрөлдөө тохируулж индүүдэх нь эрчим хүч, цаг хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Тэгээд индүүгээ салгаад дулаанд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.

8. Мэдээлэл холбооны хэрэгслүүд - зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно. Жишээлбэл: телевезорыг 21 цаг standby байлгах нь
гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулагддаг.

9. Тоолуур – Та цагийн ялгаварт тарифт тоолуур суурилуулснаар цахилгаан хэрэглээний дийлэнхи хувийг эзэлдэг индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 2100-0600цагийн хооронд ажиллуулах замаар цахилгааны төлбөрөө 50 хувь хүртэл бууруулах боломжтой.

10. Энэхүү аргуудыг бусадтай хуваалцах, түгээх: Эдгээр аргыг өөрийн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо и-мэйлээр илгээж, эсвэл ярьж өгөн өөрөөс шалтгаалах зүйлээ хийхэд нь тусал.



Цахилгаан эрчим хүчийг зөв зохистой, ухаалаг хэрэглэж илүүдэл халаалт, цахилгаан хэрэгслийг сул ажиллуулахыг хязгаарлацгаая!